ЭРХЭМ ЗОРИЛГО
Байгууллагуудын бүтээмж, өсөлтийг өгөгдөлд суурилсан шийдэл, бизнес процессын сайжруулалт, аутсорсинг болон зөвлөх үйлчилгээгээр дэмжин, тогтвортой хөгжилд хөтлөх
АБТЭГ майнд ХХК нь 2025 онд үүсгэн байгуулагдсан ба жижиг болон дунд хэмжээний байгууллагуудад дижитал шилжилтийг үр дүнтэй хийхэд туслалцаа үзүүлэх, мэдээллийн технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж үйл ажиллагааны зардлаа хэмнэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, ашиг орлогоо өсгөхөд нь бодит туршлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга техникүүдийг ашиглан мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх зорилготой юм.
Бид зөвлөх үйлчилгээний хүрээнд зөвхөн тухайн байгууллагын бизнесийн хэрэгцээ шаардлага, онцлог дээр тулгуурлан сургалт, зөвлөгөө, шинжилгээний үр дүнг танилцуулахаас гадна бодитоор хэрэгжүүлэх, хянах, дахин сайжруулах гэсэн циклийн хүрээнд дижитал шилжилт, байгууллагын процессын сайжруулалтын алхмуудыг бүтэн хэрэгжүүлж дундаас урт хугацаанд бодит үр дүнг харуулах аутсоурсингийн үйлчилгээг мөн харилцагч байгууллагууддаа санал болгон ажиллаж байна.
Байгууллагуудын бүтээмж, өсөлтийг өгөгдөлд суурилсан шийдэл, бизнес процессын сайжруулалт, аутсорсинг болон зөвлөх үйлчилгээгээр дэмжин, тогтвортой хөгжилд хөтлөх
Ирээдүйн ухаалаг бизнесийн суурийг өнөөдөр тавьж, байгууллагуудын амжилтад бодит хувь нэмэр оруулах
ҮНЭТ ЗҮЙЛС
Оюунлаг шийдэл, мэргэжлийн ёс зүй, хамтын ажиллагаа, бодит үр дүн
Манай мэргэжилтнүүдийн эзэмшдэг сертификатууд
Бид бизнес анализ болон дата анализийн чиглэлээр 10+ жилийн туршлагатай.
БИДНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
Бид дараах өгөгдлийн бэлэн загваруудыг санал болгож байна.
Бизнес шинжилгээний арга техникүүдээс бизнесийн кейс болон байгууллагын нөхцөл байдалд үндэслэн тохиромжтой шинжилгээний аргыг сонгон байгууллагын бизнесийн иж бүрэн шинжилгээг хийж байна.
SWOT шинжилгээ
Бизнес модель канвас
Бизнес процессын шинжилгээ, загварчлал
Бизнесийн шаардлагын шинжилгээ
Мэдээллийн системийн уялдаа холбоо, системийн архитект
Бичиг баримтын шинжилгээ
Дижитал шилжилт- Хэрэгжих боломжийн шинжилгээ
Мэдээллийн системийн хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ
Өгөгдлийн урсгалын шинжилгээ, загварчлал
Эрсдэлийн шинжилгээ гэх мэт.
Дээрх шинжилгээг хийснээр:
Байгууллага бизнесээ том зургаар нь харах цаашид хийх хэрэгжүүлэх оновчтой төлөвлөгөө болон шийдвэр гаргалтыг хийх боломжтой болно. БИЗНЕСЭЭ ТОМ ЗУРГААР НЬ ХАР.
Жижиг байгууллагаас дунд хэмжээний дундаас том хэмжээний байгууллага болон өсөж дэвших процессыг системтэйгээр явуулах боломжийг олгоно.
ИРЭЭДҮЙН БҮТЦЭЭР ӨНӨӨДӨР АЖИЛЛА.
Байгууллагын үйл ажиллагааг менежментийн, үндсэн үйл ажиллагааны, дэмжих процессын бүхий л түвшинд сайжруулалт, автоматжуулалтыг хийж үр дүнгүй алхмуудыг хасах боломжийг олгоно.
ПРОЦЕССОО АВТОМАТЖУУЛ. ҮНЭ ЦЭНЭ БҮТЭЭХЭД ЦАГАА ЗАРЦУУЛ.
Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтыг зөв цагт нь зөв системд хөрөнгө оруулах шийдвэр гаргалтыг илүү оновчтой хийхэд тусална.
ТЕХНОЛОГИЙН ТУСЛАМЖТАЙГААР ИЛҮҮ ИХ ҮНЭ ЦЭНИЙГ БИЙ БОЛГО.
Байгууллагад учирч болзошгүй эрсдэлүүдийг гадаад болон дотоод хүчин зүйлүүдийг тодорхойлж эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
ЭРСДЭЛИЙГ МЭДСЭЭР БАЙЖ УЧРАХЫГ БИЙ ХҮЛЭЭ.
IT ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ
Байгууллагын хамтын ажиллагаа, түншлэлийн хүрэээнд хийгдэх мэдээллийн системийн төслүүдийг төслийн удирдлагын дагуу цаг хугацаанд нь үр дүнтэй нэвтрүүлэхэд мэргэжлийн үйлчилгээг бид үзүүлнэ.
ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БОДИТ БОЛГО ХЭРЭГЖҮҮЛ.